| | USD/MNT 0₮

Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулан Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амиа алдсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэх үйл баримтад тулгуурсан прокуророос түүнд Эрүүгийн хэрэг үүсгэн энэ сарын 03-ны өдөр яллагдагчаар татсан. Тэгвэл уг хэргийн шүүх хурал яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чинг.элтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэллээ.

Харин Н.Номтойбаяр гишүүн өчигдөр энэ талаар мэдээлэхдээ "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд гүтгэн худал мэдээлэл тарааж байна. Хамгийн сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би мөн. Энэ тухайгаа ч мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Гэхдээ энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн юм. 

Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулан Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.