| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг: Монгол Улсын бүтэн жилийн орлогыг ковид нэрийн дор "ҮРСЭН" байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хууль санаачлагчдаас асуух гурван асуулт байна. Нэгдүгээрт, ойрын гурван жилийн эдийн засгийн өсөлтийг хэрхэн харж байгаа вэ? Төсвийн алдагдлыг яаж тооцож байгаа вэ? Гуравдугаарт, ойрын 3 жилд 3 тэрбум ам.долларын өрийг төлөх ёстой. Энийг хэрхэн төлөх вэ?

Үүнээс гадна хэдэн зүйл хэлье. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, тэрний дараагийн 2 жилийн төсвийн төсөөлөл хэлбэр төдий зүйл болсон. Гишүүд сонирхохоо ч болилоо. Учир нь нэг тоо баталчихаад өргөн барихынхаа өмнө өөрчилдөг.

Мөн 2016 онд урсгал зардал 6,7 их наяд байсан таван жилийн дараа буюу 2021 онд 11 их наяд буюу 60 хувиар өссөн байна. Ийм айл ер нь өөдлөх үү. Аав ээж нь зовж зовж мөнгө олоод ирэхээр хэрэгтэй хэрэггүй зүйлд зарцуулж байдаг үрэлгэн айл шиг санагдаж байна.  

Үүнээс гадна ковид-19 цар тахлын үед 5,1 их наяд төгрөг зарцуулсан. Энэ бол Монгол Улсын 2016 оны бүтэн жилийн орлого юм шүү дээ. Үүнийг зөвхөн ковид гэдэг нэрийн дор зарцуулсан байна. Дээр нь 700 орчим сая ам.долларын зээл авсан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.