| | USD/MNT 0₮

ЧУУЛГАН: НДШ-ийг 2 хувиар бууруулах хуулийг гишүүд ДЭМЖИЖ байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Энхтүвшин тэргүүтэй 7 гишүүний хамт Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийг 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хороогоор тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж дэмжсэн юм.

Гишүүдийн хувьд тус хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Учир нь дэлхий нийтэд цар тахал дэгдсэн үед ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болж нэмэгдсэн нь аж ахуйн нэгж болон иргэний орлогод нөлөөлж буй. Үүнтэй холбогдуулан энэ хүнд цаг үед аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүгийн хувьд дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг төрөөс хийж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажил олгогч болон даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжүүлж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 9.5 гэснийг 8.5 гэж өөрчлөхөөр тусгасан бөгөөд ингэснээр ажил олгогч, даатгуулагч тус бүрийн төлөх шимтгэлийн хэмжээг 1 хувиар буурах юм.

Төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсч, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасан, ажлын байр хадгалах, улмаар нэмэгдүүлэх, тэр хэрээр хөдөлмөр эрхлэгчдийн амьдралын чанар дээшлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих эдийн засгийн дарамт багасаж, аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар нэмэгдүүлэн тэр хэмжээгээр ажиллагсдын амьдрал дээшилнэ.

Ингээд гишүүдийн 75.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байнгын хороо руу шилжүүлэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Энхтүвшин тэргүүтэй 7 гишүүний хамт Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийг 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хороогоор тус хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж дэмжсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.