| | USD/MNT 0₮

Э.БАТ-ҮҮЛ: Хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж Ц.Нямдорж ХУДЛАА Ш**Ж байна

Засгийн газрын 100 хоногийг танилцуулах хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан хэмээн ярьсан нь нийгэмд шуугиан дэгдээсэн. Энэ талаар Э.Бат-Үүл мэдээлэл хийж, худал гүтгэсэн Ц.Нямдоржийг тагнуулын байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдэв. Тэрбээр "Хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж Ц.Нямдорж худлаа ярьж байна. Харин ч Ц.Нямдоржтой "үзэлцсэн" хүн бүр шоронд ордог. Үнэхээр л тийм юм бол тухайн хэргийн бүх материалыг улсын нууцаас гаргаж, ил болго. Т.Чимгээ үнэхээр гэм зэмгүй, хэлмэгдсэн юм бол яагаад ЗАХИАЛАГЧ гэж яриад яваад байгаа юм бэ. Ямар ч логикгүй зүйл яриад яваад байгаа нь үүнээс харагдаж байна. 

2019 оны дөрөвдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж намайг С.Зоригийн хэрэгт холбоотой мэтээр гүтгэж байгаа хүмүүсийг олж өгч, хариуцлага тооцож өгнө үү гэж хандсан. Ингээд ХЗДХЯ-наас уг асуудллыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Би өнөөдрийг хүртэл энэ хэргийн хариуг хүлээж байна.

Үүгээр ч зогсохгүй Ц.Нямдорж галзуу хүн шиг юм ярьдаг боллоо. Ямар ч логикгүй. Айл гэр шатааж, хүний амь хороосон алуурчны үгийг хууль зүйн яамыг 20 гаруй жил толгойлсон хүн өлгөж авчираад, ийм зүйл яриад сууж байна. Үүнээс нь харахад сэтгэц нь зүгээр байгаа гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Засгийн газрын 100 хоногийг танилцуулах хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан хэмээн ярьсан нь нийгэмд шуугиан дэгдээсэн. Энэ талаар Э.Бат-Үүл мэдээлэл хийж, худал гүтгэсэн Ц.Нямдоржийг тагнуулын байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдэв. Тэрбээр "Хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж Ц.Нямдорж худлаа ярьж байна. Харин ч Ц.Нямдоржтой "үзэлцсэн" хүн бүр шоронд ордог. Үнэхээр л тийм юм бол тухайн хэргийн бүх материалыг улсын нууцаас гаргаж, ил болго. Т.Чимгээ үнэхээр гэм зэмгүй, хэлмэгдсэн юм бол яагаад ЗАХИАЛАГЧ гэж яриад яваад байгаа юм бэ. Ямар ч логикгүй зүйл яриад яваад байгаа нь үүнээс харагдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.