| | USD/MNT 0₮

С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хойшиллоо

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 12-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Тэгвэл тус хэргийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар хойшилсон бөгөөд дахин тов зарлагдаагүй байна. 

Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх шалтгаанаар Сангийн сайд асан С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая төгрөгийн  үнэлгээтэй үл хөдлөх гурван хөрөнгийг хурааж, 4 жил 8 сар хорих ял оноосон юм. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт, Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н захирал асан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 12-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон. Тэгвэл тус хэргийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна гэх шалтгаанаар хойшилсон бөгөөд дахин тов зарлагдаагүй байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.