| | USD/MNT 0₮

АН-ын гишүүд ӨЛСГӨЛӨНГӨӨ албан ёсоор зогсооно

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр улс төрийн өлсгөлөн зарласан. УИХ дахь АН-ын бүлгийн даргаас өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан хүсэлт илгээж үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын хүрээнд намын бүлгүүдийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулсан ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна. Тус ажлын хэсгийн анхны хуралдаан болж, тодорхой хэдэн асуудлуудыг шийдвэрлэжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар гишүүд зөвшилцөлд хүрсэн тул өлсгөлөнгөө албан ёсоор зогсоож байгаагаа яг одоо мэдээлэх гэж байна.

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд зөвшилцөлд хүрэх Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр болж, тодорхой хэдэн асуудлуудыг шийдвэрлэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.