| | USD/MNT 0₮

Л.Оюун-Эрдэнэ: Хүнс импортлоход жил бүр 180 сая орчим долларыг гадагшаа алддаг. Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүй нь ил болсон

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдинй засгийг сэргээх төлөвлөгөөгөө танилцууллаа.

Л.Оюун-Эрдэнэ: Бид эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай золгосон. Тухайлбал, эдийн засаг 5,3 хувиар агшиж, төсвийн алдагдал 12,3 хувьтай байсан. 68,9 мянган ажлын байр үгүй болсон байсан. Иймд 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн.

Ер нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаатай оноотой зүйлүүд байсан. Зарим бизнес эрхлэгчид улстөрчидтэй нийлж, өөрсдөдөө давуу байдал бий болгосон тохиолдлууд ч их байсан. Энийг халах болно.

Бид гадагшаа чиглэж буй урсгалаа дотооддоо хэрхэн хадгалах тал дээр ярилцах хэрэгтэй. Машин, техник төхөөрөмжид гадагшаа асар их урсгал алдаж байгаа. Орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэхэд мөн л их урсгалыг гадагшаа алдана. Гэхдээ энэ бол зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалт мөн. Тэгвэл ядаж хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна. Хүнс импортлоход жил бүр 180 сая орчим долларыг гадагшаа алддаг. Тиймээс хүнсээ дотоодоосоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой. Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүй нь саяны хөл хорионы үеэр ил болсон. ОХУ-ын хил хаагдахад өндөр тасарсан. Иймд төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа маш чухал. Засгийн газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэмэртэй байх үүднээс вакцинжуулалтыг идэвхжүүлсэн. Вакцинжуулалтаараа бид Азид тэргүүлж, дэлхийд 10-т жагсаж байна” гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдинй засгийг сэргээх төлөвлөгөөгөө танилцууллаа.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.