| | USD/MNT 0₮

Ц.Нямдорж: Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт захиалагчаар, Б.Булганыг хамжигчаар татсан

Засгийн газар 100 хоногийнхоо тайланг өнөөдөр танилцуулж буй. Энэ үеэр Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд сүүлийн үед олны анхааралд буй олон сэдвээр ярилцсан юм. Үүний нэг нь Ардчиллын анхдагч, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт ял оноосон. Ингээд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уг хэргийг УДШ энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр товлосон.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр С.Зоригийн аллагын хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Хамжигчаар Б.Булганыг татаж, 10 сар хорьсон. Гэсэн ч тогтоож чадаагүй, сулласан. Э.Бат-Үүлийг 2016 оны есдүгээр сарын 02-нд яллагдагчаар татаад 20 хоногийн дараа нотлогдоогүй гээд яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгосон. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар яриад байсан. Ийм зүйл байгаа учраас би хэлмэгдүүлэлт гэж тууштай үзэж байгаа юм. Энд ямар ч эргэлзээ байхгүй. Хэргийн холбогдогч хэлээд байхад Э.Бат-Үүлийг ядаж байцаах ёстой биз дээ. Гэтэл байцаагүй шүү дээ.

Засгийн газар 100 хоногийнхоо тайланг өнөөдөр танилцуулж буй. Энэ үеэр Засгийн газрын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулсан бөгөөд сүүлийн үед олны анхааралд буй олон сэдвээр ярилцсан юм. Үүний нэг нь Ардчиллын анхдагч, улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэг юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан, гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт ял оноосон. Ингээд шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уг хэргийг УДШ энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр товлосон.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.