| | USD/MNT 0₮

Ц.Туваан тэргүүтэй АН шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзах хүсэлт гаргажээ

Ардчилсан намын тамганы хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьжээ.

Тодруулбал, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Шүүх хуралдааны үеэр, нэхэмжлэгч тал буюу О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын өмгөөлөгчид тус шүүхийн нийт шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргажээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд явагдаж байгаа бөгөөд Ц.Тувааны талаас шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзах хүсэлт гаргажээ.

Ц.Туваан тэргүүтэй АН шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзах хүсэлт гаргажээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.