| | USD/MNT 0₮

СЕХ: Нэр дэвшигчдийг бүртгэж, 5 дугаар сарын 24-нд үнэмлэх ОЛГОНО

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” Гэж заасны дагуу 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна.

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.