| | USD/MNT 0₮

С.Эрдэнэ: Өлсгөлөн зарлаж буй гишүүд хэний төлөө тэнд хэвтэж байгаа юм бэ

М.Тулгат, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, ардчиллын төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. 

Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ хэлэхдээ "Ардчилсан намыг, ардчиллыг устгах үйл ажиллагаа аль эртнээс эхэлсэн. Өнөөдрийн захиалгаар гарч ирсэн УИХ дахь АН-ын гишүүний нэр зүүсэн 11 хүний хажууд бид амьд ажиллаж байсан. Энэ гишүүд хэн, юуны төлөө Сүхбаатарын талбайд өлссөн, цангасан нэртэй хэвтэж байгаа юм бэ?

Яг үнэндээ эдгээр хүмүүс Ерөнхийлөгчийн эрх барьж буй Х.Баттулга, Н.Алтанхуяг гэдэг нөхөр, олон нам дамжиж өөрийгөө ямар хүн гэдгээ харуулсан С.Ганбаатар нарыг АН-аас дэвшүүлэхийн тулд тэнд байгаа юм.

Цар тахал тархаж, иргэд үхэж байхад тэд хаана байсан юм бэ? Өнөөдөр Монгол Улсын чиг үүргийг ухамсарлаж чадаагүй тэр гишүүд МАН-тай дөрөө нэгдэж байна. Бид бол ард түмний төлөө тууштай зогсоно. Улсын Дээд Шүүх яагаад шударга ёсоор асуудлыг шийдэхгүй байна вэ гэдгийг хөндөх гэж энд цуглаад байна. Шаардлагатай бол бид улс орон даяар жагсаал цуглааныг зохион байгуулна" хэмээн мэдэгдээд байна.

М.Тулгат, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, ардчиллын төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
Улс төр

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.