| | USD/MNT 0₮

ДЭМБ: БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакциныг БҮРТГЭЛЭЭ

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросэлл (CorV) вакциныг ДЭМБ яаралтай нөхцөлд хэрэглэх вакцины жагсаалтад бүртгэж авлаа. Ингэснээр ДЭМБ COVID-19 цар тахлын эсрэг зургаа дахь вакциныг хүлээн зөвшөөрөв. Тухайлбал, 

  • АНУ-ын "Pfizer",
  • Германы "BioNTech" компаниудын хамтран бүтээсэн "Comirnaty" вакцин,
  • Америкийн "Johnson & Johnson" компанийн охин компани болох "Janssen",
  • Америкийн "Moderna" компани, Их Британи-Шведийн AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцины хоёр хувилбарыг оруулаад байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Веросэлл вакциныг БНХАУ–ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300 мянган тун, арилжааны шугамаар 2 сая 334 мянга 400 тун хүлээн авсан билээ.

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Веросэлл (CorV) вакциныг ДЭМБ яаралтай нөхцөлд хэрэглэх вакцины жагсаалтад бүртгэж авлаа. Ингэснээр ДЭМБ COVID-19 цар тахлын эсрэг зургаа дахь вакциныг хүлээн зөвшөөрөв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.