| | USD/MNT 0₮

ИРГЭН Б.БОЛОРООД ЕРӨНХИЙ САЙД ХАРИУГ НЬ ӨГЧЭЭ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо ажлын байран дээрээ амиа алдсан нөхрийнхөө үнэн мөнийг олж хэргийг зөвөөр шийдвэрлүүлэхээр төв талбай дээр суулт хийж, төрийн гурван өндөрлөгт хандаж, хууль шүүхийн байгууллагын хуудуутай үйлдэлтэй тэмцсээр байна. Түүнд ялагдах ядрах эрх байгаа ч үнэний төлөө эрэл хайгуул хийсээр шантрахгүй явна. 

Түүний нөхөр А нь “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байхдаа лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургаадугаар сард гарсан.

Шүүх эмнэлгээс талийгаачийг нас барах үед согтолтын зэрэг нь 2.4 байсан гэх дүгнэлт гаргасан нь хэргийг хаах үндэслэл болоод буй. Талийгаачийн эхнэр Б.Болороо үүнийг үгүйсгэн, хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхийг шаардаж буй. 

Суултын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талбайд очиж, түүнийг суултаа зогсоохыг хүсэн, уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх ямар боломж байгааг судална гэж амласан юм. Түүнээс хойш 30 хоног өнгөрсөн хэдий ч хэрэг шийдэгдэхгүй байгаа талаар Б.Болороо өөрийн нүүд хуудсандаа бичиж, Ерөнхий сайдад хандан, нөхрийнхөө үхлийн шалтгааныг үнэн зөвөөр нь тогтоох хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн юм.

Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 28 гэхэд шүүх шинжилгээний дүгнэлтийг дахин гаргах бүрэлдэхүүнтэй шинжээчид эцэслэгдэн бэлэн болсон юм. Тэгээд би за долоон хүн байгаа юм чинь хугацаа шаардах байх гээд 14 хоног харсан. Гэтэл түрүүчийн баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 06-нд утасдаж асуухад нэг ч эмчид материалаа танилцуулаагүй байсан. Тэгээд өчигдөр өмгөөлөгч маань утасдаад асуухад дөнгөж нэг хүнд материалаа өгсөн байгаа, нэг хүн дээр 3-4 хоног болно гэж хэлсэн байсан.

Ингээд тооцохоор оны дараа л гарахаар байсан. Ерөнхий сайдыг үүрэг өгсний дараа (арваннэгдүгээр сарын 13) маш эрчимтэй ажиллаж байгаад сүүлдээ суларсан. Тэгээд би ингэж явсаар урьдын түүх давтагдах вий  гэж айсандаа өчигдөр арга буюу хандсан. Дахин холбогдох дарга нарт үүрэг өгснийхөө дараа Ерөнхий сайд хариу өгч байгаад нь баярлаж байна. Хүмүүс яагаад намайг ингэж яваад байгаа юм тэр компаниас мөнгө салгах гээд ядах юм, шантаажчин гэх зэргээр хэлж байна.

Би нэг ч удаа тэр компанийн төлөөлөлтэй уулзахдаа мөнгө ярьж сүрдүүлж байгаагүй юм шүү…одоо ч тэр. Байнга хийдэг байсан ажлыг нь хийж байгаагүй мэтээр, эрүүл ажлаа хийж яваад осолдож амиа алдсан нөхрийг минь тасралтын зэрэгтэй гаргасан байгаатай нь л би эвлэрч чадахгүй байгаа юм. Намайг юу ч гэсэн яах вэ миний зорилгыг л битгий гуйвуулаарай гуйж байна” хэмээн бичжээ.

Суултын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх талбайд очиж, түүнийг суултаа зогсоохыг хүсэн, уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх ямар ч боломж байгааг судална гэж амласан юм. Түүнээс хойш 30 хоног өнгөрсөн хэдий ч хэрэг шийдэгдэхгүй байгаа талаар Б.Болороо өөрийн нүүд хуудсандаа бичиж, Ерөнхий сайдад хандан, нөхрийнхөө үхлийн шалтгааныг үнэн зөвөөр нь тогтоох хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.