| | USD/MNT 0₮

Маргаашнаас тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна

Хатуу хөл хориог маргаашнаас сулруулна. Ингэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо. 

Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно.

Харин дараах чиглэлээр замын хөдөлгөөнд оролцогчдод хязгаарлалт хамаарахгүй. Тухайлбал, 

  • хүнс тээвэр
  • эмнэлгийн тусламж үйлчилгээ
  • буяны үйлчилгээ
  • инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил
  • хэвлэл мэдээлэл
  • тусгай зориулалтын техник хэрэгсэлд дээрх зохицуулалт хамаарахгүй.

Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлж, зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зорчуулж, хяналт тавьж ажиллана.

Тодруулбал, тавдугаар сарын 8-нд тэгш дугаараар, 9-нд сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцоно. Харин дараах чиглэлээр замын хөдөлгөөнд оролцогчдод хязгаарлалт хамаарахгүй. Тухайлбал, * хүнс тээвэр * эмнэлгийн тусламж үйлчилгээ * буяны үйлчилгээ * инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил * хэвлэл мэдээлэл * тусгай зориулалтын техник хэрэгсэлд дээрх зохицуулалт хамаарахгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.