| | USD/MNT 0₮

Х.Баттулга: Болж буй процессыг сайтар харж байгаа. Монгол хуульгүй улс болчихлоо

Төв талбайд гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга: “Өнөөдөр өглөө  ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Намын тамгыг хуурамчаар үйлдсэн баримтыг үзүүлсэн. Тамга хуурамчаар хийсэн үйлдэлд нааштай хариу ирэх болов уу гэж хүлээж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар овоохой шийдэж өгөөгүй юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар их гэгээн бодолтой байв. Долоон минутад түүхт хуулийг баталлаа. Та бүхний ярьж байгаа асуудлууд Монголын ирээдүйн ардчиллын төлөө зүйл мөн. Эрх барьж байгаа намд коммунист намын үүр уурхай байсаар байна.  Тэд асар их эрх мэдэл, мөнгөтэй байна. Оффшорчдыг дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна” гэв.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: “Бид нэг намын юм уу нэг хүний төлөө өлсгөлөн зарлаагүй. Монголын ардчилал мөхөж байна. Нөхцөл байдал ийм болоод байхад эв нэгдлийг илэрхийлэгч бол та ямар нэг юм хийгээч. Одоо 21 аймаг дахь АН-ын гишүүд нэгдэж, босож байна” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: “Өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Намын тамгыг хуурамчаар үйлдсэн баримтыг үзүүлсэн. Тамга хуурамчаар хийсэн үйлдэлд нааштай хариу ирэх болов уу гэж хүлээж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар овоохой шийдэж өгөөгүй юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар их гэгээн бодолтой байв. Долоон минутад түүхт хуулийг баталлаа. Та бүхний ярьж байгаа асуудлууд Монголын ирээдүйн ардчиллын төлөө зүйл мөн. Эрх барьж байгаа намд коммунист намын үүр уурхай байсаар байна. Тэд асар их эрх мэдэл, мөнгөтэй байна. Оффшорчдыг дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна” гэв.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.