| | USD/MNT 0₮

Спутник-V вакцинд 65-аас дээш насны иргэдийг хамруулах байршил

Энэ сарын 1-нд Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээн авсан. Тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр болсон билээ. Тэгвэл 65-аас дээш насны иргэдийг өнөөдрөөс эхлэн Спутник-V вакцины дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насны 20.800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. Эрүүл мэндийн яамнаас 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэл өндөр гэж үзэж буй юм.

65-аас дээш насны иргэд дараах цэгүүдэд вакцинд хамрагдана:

  1. Багануур- Эрүүл мэндийг дэмжих төв
  2. Багахангай- ЭМТ
  3. Баянгол- 51-р сургууль
  4. Баянзүрх- 30-р сургууль
  5. Налайх- ЭМТ
  6. Сүхбаатар- ЭМТ
  7. Сонгинохайрхан- ЭМТ
  8. Чингэлтэй- 5-р сургууль
  9. Хан-Уул- Монгол.сол, 60-р сургууль
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.