| | USD/MNT 0₮

Б.Баатархүү: Цагдаагийн хоёр алба хаагч вакцинд хамрагдаад нас барсан. Суурь өвчтэй хүмүүс байсан. Вакцинаас болж нас барсан эсэхийг тогтоож байна

Увс аймагт цагдаагийн хоёр алба хаагч нас барсан эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр "Цагдаагийн хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тус алба хаагчид хоёулаа суурь өвчтэй хүмүүс байсан. Гэхдээ эмчийн зөвшөөрлийг үндэслэн коронавирусийн вакцинд хамрагдсан. Вакциндаа хамрагдахгүй бол ажлаас хална гэж сүрдүүлсэн зүйл байхгүй гэдэг мэдээллийг хамт ажилладаг нөхөд болон удирдлагаас нь авсан. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Үүгээр вакцинаас болж нас барсан эсэх нь тодорхой болно" гэсэн юм.

Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.