| | USD/MNT 0₮

ЭМЯ: 737 хүн халдвар авч, 11 хүн нас баржээ

Манай улсад хоногт батлагдаж буй тохиолдлын тоо буурч байгаа ч эсрэгээрээ нас баралтын тоо ихсэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тодруулбал, сүүлийн 24 цагт 737 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 43,201-д хүрч, нас баралт 153 боллоо. Мөн коронавирусийн халдвар авсан хэрнээ хавсарсан өвчнөөр нас барсан хүний тоо 11 байгаа юм. 

Дээрх халдваруудыг задалбал, УБ хотод 681, орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалах 3 халдвар тус тус бүртгэгдлээ.

Коронавирусийн халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндэрсээр байгаа бөгөөд энэ нь нас баралт ихсэх болсон шалтгаан хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулбал, биеийн байдал хөнгөн хүмүүсийн тоо 2804, хүндэвтэр 1484, хүнд 475, маш хүнд хүний тоо 125-д хүрчээ.

Манай улсад хоногт батлагдаж буй тохиолдлын тоо буурч байгаа ч эсрэгээрээ нас баралтын тоо ихсэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Тодруулбал, сүүлийн 24 цагт 737 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 43,201-д хүрч, нас баралт 153 боллоо. Мөн коронавирусийн халдвар авсан хэрнээ хавсарсан өвчнөөр нас барсан хүний тоо 11 байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.