| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нар өөрсдийн хүсэлтээр өлсгөлөнгөө зогсоохоор болж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархлаа. Энэ талаар тодруулахад "Худал мэдээлэл, гишүүд өлсгөлөнгөө гурав дахь өдрөө үргэлжлүүлж байгаа" гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ "Д.Ганбат, Ц.Туваан, А.Адъяасүрэн нарыг даралт өндөр, зүрхний хэм алдагдалтай гэх мэт олон шалтгаанаар эрүүл мэндийн үзлэгийн дараа өлсгөлөнгөө зогсоохыг эмч шаардсан. Өчигдөр орой тэр гурвыгаа өлсгөлөнгөө зогсоохыг гуйсан боловч тусыг эс олов. Ядаж майхан оруулахгүй чанга байна даа" гэв.