| | USD/MNT 0₮

Кёкүшюзан Д.Батбаярыг сүрдүүлсэн гэх Ц.Алтанцагт өгсөн хар уутанд 35 сая төгрөг байсан уу

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Алтанцаг гэх хүнд холбогдох, бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн, эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцэн шийтгэсэн билээ. Энэ үеэр Кёкүшюүзан Д.Батбаяр “Бусдад гүтгүүлсэн гэдгийг минь шүүх тогтоолоо” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан ч тэр нь худлаа болж таарсан юм.

Өмнө нь бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлж байсан Ц.Алтанцагт холбогдох хэргийн хохирогч нь Кёкүшюүзан Д.Батбаяр болон иргэн Б.Цэрэндорж нар бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.12-1 дэх хэсэгт заасан “Бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн”, 17.6-1 дэх хэсгийн “Эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн” хэмээн Ц.Алтанцагт яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард Кёкүшюүзан Д.Батбаяр, Б.Цэрэндорж нартай “Эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” хэмээн 2-3 удаа уулзахдаа нууцаар бичлэг хийж, түүнийгээ эвлүүлэн хэвлэлээр тараана хэмээн сүрдүүлж, энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд 35 сая төгрөг авсан, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байж бусдыг мөшгөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг.

Тиймээс Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мөрдөн мөшгөсөн үйлдэлд нь нэг, далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт гурван жил хорих ял оноож, нийт дөрвөн жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр шийдвэрлэж, 35 сая төгрөг гаргуулан Кёкүшюүзан Д.Батбаярт олгохоор болсон юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Ц.Алтанцагт холбогдох хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотой дахин нэг мэдээлэл чих дэлслээ. Тэрээр Кёкүшюзан Д.Батбаяртай “Токио таур”-д, Б.Цэрэндоржтой гэрт нь уулзахдаа бичлэг хийсэн гэнэ. Тус бичлэгт дурдсанаар Кёкүшюзан Д.Батбаярын Ц.Алтанцагт өгөөд тэр дороо буцаагаад авсан гэх хар уутанд 35 сая төгрөг байсан эсэх тухай юм. 2020 оны гуравдугаар сарын дундуур цахимаар бичлэг цацагдсаны дараа Ц.Алтанцагт Орос явжээ. Монголд ирээд тэд уулзахад “чи миний хэлсэнийг худлаа гээд хэлээд өг, чамд Тундра машин өгье” гэжээ. 4-р сарын 22-нд нэгэн сайтын эрхлэгч залгаж “танд машин өгөхөө  болилоо гэнэ, манай ажил дээр 35 сая төгрөгтэй ирсэн байна, хүрээд ир” гэжээ. Бичлэг хийгчийг очиход Кёкүшюзан хар ууттай юм өгчээ. Авч байх нь нууцаар бичигдсэн гэнэ.  Алтанцагт “Кёкүшюзан намайг дагуулж гараад чамд ланд 200 машин өгье гээд ууттайгаа буцааж авсан” гэж мэдүүлсэн байж болзошгүй гэнэ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Алтанцаг гэх хүнд холбогдох, бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн, эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн хэргийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэлэлцэн шийтгэсэн билээ. Энэ үеэр Кёкүшюүзан Д.Батбаяр “Бусдад гүтгүүлсэн гэдгийг минь шүүх тогтоолоо” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан ч тэр нь худлаа болж таарсан юм.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.