| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүнээсээ татгалзаж байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа чуулганы хуралдаан явуулахгүй үймүүлж байгаа тул Дэгийн тухай хуулиар сануулах арга хэмжээ авсныг хурал даргалагч Г.Занданшатар түүнд хэллээ. 

Харин шударга ёс байхгүй, хүний эрхийг хангахгүй байгаа эрх баригчдыг шүүмжилж эсэргүүцлээ илэрхийлсэн Ш.Адьшаа гишүүн "Гишүүнээсээ татгалзаж байна. Гишүүний үнэмлэхээ бид нараас хурааж аваарай, хурлын даргаа. Хойд Солонгост амьдарч байгаа бишдээ. Та 76 хүүхдийн аав. Харин АН-ын 13 гишүүн хойд аавтай юмуу. Улс төрийн эрхээ эдэлж үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй биз дээ. Үнэхээр харамсаж байна шүү Г.Занданшатар даргаа" гэхэд Г.Занданшатар дарга "Адьшаа гишүүний хэлсэн үгийг протоклд тэмдэглэж аваарай" гэв. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүнээсээ татгалзъя гэв.
Улс төр

Сэтгэгдэл (128)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.