| | USD/MNT 0₮

Чуулган:АН-ын гишүүд чуулганы хуралдааныг үймүүлж байгаа тул Г.Занданшатар дарга дэг сахихыг анхаарууллаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Эхний асуудлыг хэлэлцэж байтал хуралдаан дээр АН-ын Ц.Туваан тэргүүтэй гишүүд чуулганы хуралдааныг үймүүлж, эсэргүүцлээ илэрхийллээ. Учир нь төв талбай дээр өлсгөлөн зарласан гишүүдээ тэд өмгөөлж, хүний эрх хангагдахгүй байна. Шударга сонгууль болохгүй юм байна гэдгийг шүүмжилсэн юм.

Харин хууль хэлэлцэж байгаа учраас гишүүд дэг сахиулах үүрэгтэй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Хууль батлаад яах юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй байна. УИХ-ын гишүүдэд халдаж байна. Бид ажлаа хийж чадахгүй. Бид 13-аас энэ үнэмлэхээ хурааж ав. Бидэнд хэрэггүй. Энэ танхимд, гадаа гудамжинд хууль хэрэгжихгүй байна" гэж уурлалаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Дэгээ сахъя. Их дарангуйлж байна. Банкийг та нар хоосолсон. 14 тэрбум төгрөгөөр тоглоо биз дээ" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Хүний эрхийг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллана гэж яриа биздээ. Өчигдөр Сонгуулийн ерөнхий хороон дээр үүссэн асуудлаас болж АН-ын гишүүд өлсгөлөн зарласан. Ядаж Адьяасүрэн гишүүнд дэвсгэр оруулж өгье гэхэд цагдаа нар сонсоогүй. Дарангуйлал ноёрхож, хүний эрхийн асуудал энд яригдана. Нэг хүний эрх ашгаар ажиллаж байна" гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль батлах асуудал ярьж байна. Та нар дэгээ сахь. Ардчилсан намын дотоод асуудлаа намдаа ярилцаж шийд. Төрийн хойморт битгий хэрүүл хийгээд бай. Ц.Туваан, Ш.Адьшаа гишүүн хоёрт сануулга өглөө шүү. Хоёр бүлгийн дарга гарч асуудлаа шийдвэрлэж ярь. Эмэгтэй гишүүд өлсгөлөн зарласан А.Адьяасүрэн гишүүндээ анхаараарай" хэмээн уурлав. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Хууль батлаад яах юм. Хуулиа хэрэгжүүлэхгүй байна. УИХ-ын гишүүдэд халдаж байна. Бид ажлаа хийж чадахгүй. Бид 13-аас энэ үнэмлэхээ хурааж ав. Бидэнд хэрэггүй. Энэ танхимд, гадаа гудамжинд хууль хэрэгжихгүй байна" гэж уурлалаа.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.