| | USD/MNT 0₮

Улсаас хүнсний толан авдаг иргэд вакциндаа хамрагдахгүй байгаа учир халамж олгохгүй

Нийслэл болон орон нутагт коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт үргэлжилсэн хэвээрээ байна. Нийслэлд вакцин хамрагдах иргэдийн идэвхи суларсан байгаа талаар өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр хүнсний толанд хамрагддаг иргэд вакциныхаа эхний тунг ч хийлгээгүй байгаа талаар "шүүмжилсэн" юм. 

Сангийн сайд Б.Жавхлан "Вакцинд хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм даяараа эрсдэлд орж болохгүй. Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ" гэсэн юм. 

 

Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.