| | USD/MNT 0₮

АН-ын гишүүд төв талбай дээр хонож, өлсгөлөн зарласан нь хэвээрээ байна

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Алтанхуягийн бичиг баримтыг Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хүлээж бүртгэж аваагүй. Харин АН-ын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа хэмээн шөнө түүний бичиг баримтыг хүлээн авч бүртгэжээ. Ингэснээр С.Эрдэнэ сонгуульд нэр дэвших эрхтэй болж байгаа юм. Тэгвэл энэ үйл явцыг эсэргүүцсэн АН-ын бүлгийн гишүүд болох Н.Алтанхуяг, А.Адьяасүрэн, Н.Ганибал, С.Ганбаатар тэргүүтэй 10 гаруй гишүүн өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэр сонгохоо өчигдөр мэдэгдэж, төв талбай дээр ирж суулт зарласан билээ.

Тэд өнгөрсөн шөнө талбай дээр хоносон бөгөөд өлсгөлөн зарласан нь хэвээрээ байгаа шүү гэсэн тайлбарыг өгчээ. 

Тэд өнгөрсөн шөнө талбай дээр хоносон бөгөөд өлсгөлөн зарласан нь хэвээрээ байгаа шүү гэсэн тайлбарыг өгчээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.