| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

Ардчилсан намаас Содномзундуйн Эрдэнэ, Норовын Алтанхуяг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус тус нэр дэвшүүлсэн байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг үндэслэн тэдний бүртгэлтэй холбоотой баримт бичгийг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авахаас түр хойшлуулсан билээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан. 

Иймд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг Үндсэн хуулиа дээдлэн иргэний сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн нэг хүний нэр дэвшүүлж баримт бичгийг нь хуульд заасан хугацаанд  ирүүлэхийг мэдэгдсэн юм. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Дээд шүүхийн лавлагааг үндэслэн С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ.

ШУУРХАЙ: Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ
Улс төр

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.