| | USD/MNT 0₮

УОК: 5 дугаар сарын 8-наас 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

2021 оны тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлал бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Тэгвэл эдгээр өдрүүдэд 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бол зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тусгай журмаар явуулах аж. Үүнд:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар, сүлжээ хоолны газар, цайны газар, кофе шоп
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Барааны зах, худалдааны төвүүд
  7. Цахим ба автомат тоглоомын газар
  8. Сургалтын төв
  9. Соёл  урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх бялдаржуулах төв
  12. Саун бассейн, нийтийн халуун ус
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, аялал жуулчлалын газар
  15. Шашны зан үйл, сүм хийд
  16. Олимп, тив дэлхийн олон улсын тэмцээн бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг

Харин орон нутаг руу зорчих хөдөлгөөний хувьд вакцинжуулалттай холбоотойгоор 5 сарын 22-ныг хүртэл хойшлууллаа.

2021 оны тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлал бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон. Тэгвэл эдгээр өдрүүдэд 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бол зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тусгай журмаар явуулах аж.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.