| | USD/MNT 0₮

Агаарын хилээ нээх хугацааг ирэх зургадугаар сарын 01 хүртэл хойшлуулав

УОК-ийн шийдвэрээр энэ тавдугаар сараас эхлэн агаарын хилийг нээхээр болж, холбогдох журмыг гаргаад байсан. Гэвч цар тахлын тархалт төлөвлөсөн хэмжээнд буурахгүй байгаа тул агаарын хил нээх асуудлыг ирэх сарын эхэн үе хүртэл хойшлуулсан байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл өгөхдөө "Засгийн газар тавдугаар сарын 01-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн" гэв.

Агаарын хилээ нээх хугацааг ирэх зургадугаар сарын 01 хүртэл хойшлуулав
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.