| | USD/MNT 0₮

Н.Алтанхуяг:Та нар У.Хүрэлсүхийн зааврыг биелүүлэхээ зогсоо, яагаад Монголд шударга сонгууль болдоггүй юм бэ

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээж аваагүй билээ. Харин О.Цогтгэрэлийн АН-ынхан СЕХ-нд суулт зарласан юм. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Алтанхуяг “МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Хаан болсон юм шиг олон юм ярьж байгаа. МАН төрийн дээр гарчээ. Үндсэн хуулийн цэцийн дээр гарсан гэдгийг нь сая Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүй гэж хассанаас харагдаж байна. УИХ-аас байгуулагддаг СЕХ-ны дээр МАН байж болохгүй. Дээд шүүх бас МАН-ын  доор орчихсон юм байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орж байгаа юм байна.

АН хуваагдаагүй, хоёр АН гэж байхгүй. Хоёр болсон мэт харагдуулах гэж У.Хүрэлсүх даргатай МАН Монгол Улсын бүх хууль тогтоомжийг зөрчиж, жигшүүртэй үйл хэрэг үйлдсээр байгаа. Энэ муухай арга барилаа өнөөдөр засах хэрэгтэй. Арчилсан намын тамга тэмдэг хүчинтэй байгаа. Үүнийг захиргааны хэргийн шүүх нотолсон. Та нар У.Хүрэлсүхийн зааврыг биелүүлэхээ зогсоо. Яагаад Монголд сонгууль шударга болдоггүй юм бэ” гэсэн юм.

 

МАН төрийн дээр гарчээ. Үндсэн хуулийн цэцийн дээр гарсан гэдгийг нь сая Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин дэвшүүлэхгүй гэж хассанаас харагдаж байна. УИХ-аас байгуулагддаг СЕХ-ны дээр МАН байж болохгүй. Дээд шүүх бас МАН-ын доор орчихсон юм байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орж байгаа юм байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.