| | USD/MNT 0₮

ШҮҮХ: Олимпын аварга Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгахаар болжээ

Монгол Улсын Өсөх идэр начин Э.Энхбатыг ухаангүй болтол нь зодсон МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгахаар болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн цагдан хорих 1 дүгээр хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Өсөх идэр начин Э.Энхбатыг ухаангүй болтол нь зодсон МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгахаар болжээ. Тус захирамжийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.