| | USD/MNT 0₮

С.Амарсайхан:Орон нутгийн иргэдийг ирэх зургадугаар сард вакцинжуулж дуусна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцуулсан билээ. Мэдээллийн эхэнд Шадар сайд С.Амарсайхан "Цар тахлын эрчмийг бууруулах, аль болох богино хугацаанд хэвийн амьдралдаа буцах орох боломжийг нийтээрээ бүрдүүлэхийн тулд Засгийн газар боломжит бүхий л арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байна. Тэр хүрээнд энэ сарын 8-ны өдөр нийслэлийн насанд хүрсэн иргэдээ вакцинжуулалтын эхний тунд хамруулж дуусна.

Ирэх зургадугаар сард багтаан Орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусна. Ингэснээр халдварын тархалтыг эрс бууруулаад зогсохгүй, өөрсдөө нийгэм, эдийн засгийн амьдралаа үргэлжлүүлэхэд томоохон дэмжлэг, түлхэц болох учиртай. Тиймээс иргэд дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй.  Дэлхийн зарим улс оронд иргэдээ тэр бүр вакцинд хүссэн хэмжээгээр нь хамруулах боломж бүрдэхгүй байгаа. Монгол Улс харьцангуй цаг хугацаандаа татан авалтаа хийж, төлөвлөгөөний дагуу дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлэх бүх бололцоог бүрдүүлсэн учраас иргэдийн оролцоо чухал" гэлээ.

Ирэх зургадугаар сард багтаан Орон нутгийн иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусна. Ингэснээр халдварын тархалтыг эрс бууруулаад зогсохгүй, өөрсдөө нийгэм, эдийн засгийн амьдралаа үргэлжлүүлэхэд томоохон дэмжлэг, түлхэц болох учиртай. Тиймээс иргэд дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдах хэрэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.