| | USD/MNT 0₮

Вакциндаа хамрагдахгүй байгаа иргэдийг албадан хамруулна

Коронавирусийн эсрэг вакцинд иргэдийг хамруулах ажил үргэлжилж байгаа. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт үргэлжилж байгаа ч сүүлийн үед иргэдийн идэвх суларч, вакцин хийлгэхгүй байна гэсэн мэдээллийг албаныхан өгч байна.

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр "Вакцины нөөц хангалттай байгаа. Гэвч Нийслэлийн иргэдийн идэвх суларсан байна. Өдөрт 60 мянган иргэн вакцинд хамрагдаж байсан бол өчигдөр 40 мянга болж буурлаа. Нийслэлд амьдарч байгаа иргэдийн 60 хувийг вакцинд хамруулах зорилготой ажиллаж байгаа. Насанд хүрсэн хүн бүр вакцин хийлгэх ёстой. Магадгүй хүний эрхийн асуудал гэж үзэх ч нийгмийг эрсдэлд оруулж болохгүй. Тиймээс хоёр чиглэлээр арга хэмжээ авна. Нэгдүгээрт вакцинд хамрагдахгүй байгаа иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Харин вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэдийг урамшуулж 50 мянган төгрөг бэлнээр олгохоор шийдвэрлэлээ" гэсэн юм. 

Дашрамд дуулгахад энэ сарын 30 гэхэд Нийслэлийн иргэдээ вакцинд хамруулж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. 

Вакциндаа хамрагдахгүй байгаа иргэдийг албадан хамруулна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.