| | USD/MNT 0₮

СЕХ-г хууль биелүүлэхийг шаардаж УИХ дахь АН-ын гишүүд СУУЛТ хийж байна

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООГ ХУУЛЬ БИЕЛҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ УИХ-ЫН ГИШҮҮД СУУЛТ ХИЙЖ БАЙНА

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очиж ажиллаж байна.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тус намын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож С.Эрдэнэ тэргүүтэй хоёр дахь Ардчилсан нам гарч ирсэн тул танай нэр дэвшигчийн материалыг хүлээж авахгүй гэсэн нь сонгуулийн хууль тогтоомжийг зөрчиж Ардчилсан намын мянга мянган гишүүдийн санал, шийдвэр болоод сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн явдал боллоо. Иймээс Ардчилсан намаас нэр дэвшиж ард түмний саналаар сонгогдсон УИХ-ын гишүүд СЕХ-г хуулийн дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээж аван бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдэхийг шаардаж суулт зарлалаа.

Тус намыг хагарч хуваагдсан мэт байдал үүсгэж буй С.Эрдэнэ нь манай намыг төлөөлөх эрхгүйг болохыг 2021 оны 1 дүгээр сарын 14, 2 дугаар сарын 26, 4 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдсан Улсын Дээд Шүүхийн удаа дараагийн шийдвэрээр тогтоосон байтал ийнхүү СЕХ асуудлыг ужигруулж буй нь нэг намын дарангуйлал тогтоохоор улайрч буй эрх баригч хүчний явуулга гэж үзэж байна.

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуягийн нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд бүртгүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нар тэргүүтэй УИХ-ын 10 гишүүн өнөөдөр СЕХ-нд очиж ажиллаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.