| | USD/MNT 0₮

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээж авсангүй

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хууль заасан хугацаанд буюу өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд материал баримт бичгээ хүргүүллээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээж авсангүй. Учир нь хоёр толгойтой Ардчилсан нам ийнхүү асуудал тариад байна. 

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн.

АН хоёр хэсэг газар нэр дэвшүүлж, нэг хүнийг нэр дэвшүүлэх тал дээр дотоод маргаантай байна. Энэ бол нийгмийн амьдралд нөлөө бүхий нам хуульд заасан хэм хэмжээний дагуу нэр дэвшигчээ тодруулж, сонгох, сонгогдох эрхийг эдлэх ёстой. Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна" гэлээ.  

СЕХ нэг намаас нэг материал хүлээж авна гээд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээж авсангүй
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.