| | USD/MNT 0₮

ПРОКУРОР Ш.НЯМДОРЖ: БАТХҮҮ АГСНЫ ХЭРЭГТ Н.НОМТОЙБАЯРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр өөрийгөө өмөөрсөн шинж чанартай мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Г.Батхүү агсны хэрэгт өөрийг нь яллагдагчаар татаж шалгаагүй. Сонин хэвлэлээр намайг буруутгаж шалгаж байна. Түүнээс хуулийн байгууллагаас намайг бол яллагдагчаар татаагүй. Харин гэрчийн мэдүүлэг хэд хэдэн удаа өгсөн" гэж ярьсан юм.

Тэгвэл түүнийг Г.Батхүүгийн үхэлтэй холбогдуулан "Худал мэдүүлэг өгсөн" гэдэг үндэслэлээр шалгаж байгаа баримт нь ил болов. 

Тухайлбал, Н.Номтойбаяр худлаа хэлсэн болж таарав.  Талийгаач Г.Батхүүгийн хэрэгт яллагдагчаар татсан баримт. 

Гишүүн Н.Номтойбаярыг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 12-р сарын 03-ны өдөр яллагдагчаар татжээ. “УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нас барсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “худал мэдүүлэг өгсөн” гэх үйл баримтад тулгуурлан прокуророос, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болно” гэжээ. 

Г.Батхүү агсны хэрэгт гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татжээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.