| | USD/MNT 0₮

Хоёр жилийн хичээлийн хоцрогдлыг нөхөж арилгахад гурван жилийн хугацаа шаардлагатай

Коронавирусийн халдвараас болж манай улсын боловсролын салбар болон сурагчдын хичээлийн хоцрогдол хоёр жилээр хоцрогдоод байна. Хэдий цахимаар хичээл орж байгаа ч цахим хичээлд хамрагдах боломжгүй хүүхдүүдийг хоцрогдолтой байгаа талаар салбарын сайд нь ярьжээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хичээлийн хоцрогдол бол нэг улиралд нөхөгдөх бус гурван жилийн хугацаа шаардлагатай. Үүнтэй холбоотой урт болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулна. Ер нь ковид гарахаас өмнө манай боловсролын салбарт хоцрогдол үүссэн байсан юм билээ. Анги өгсөх тусам хичээлийн ачаалал их байдаг учраас хичээлийн хоцрогдол явагддаг байж. Энэ бодитой хоцрогдол дээр дахиад нэмээд ковидын хөл хорионы хоцрогдол гээд аймшигтай хоцрогдол үүссэн байгаа юм. Хичээлийн хоцрогдлыг арилгах Үндэсний хөтөлбөрийг удахгүй Засгийн газраар батлуулна" гэжээ. 

Хичээлийн хоцрогдлыг арилгах Үндэсний хөтөлбөрийг удахгүй Засгийн газраар батлуулна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.