| | USD/MNT 0₮

Нүхэн жорлонд унасан нэг настай хүүхдийг аварчээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын алба хаагчид нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг аварсан байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт нэг настай эрэгтэй хүүхэд дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унажээ. Золоор хүү эсэн мэнд бөгөөд алба хаагчид эмнэлэгт шилжүүлсэн байна. 

Урин дулаан цагт эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахгүй бол хүүхэд эндэх, гэмтэх зэрэг золгүй явдлын талаарх дуудлага мэдээлэл цагдаа болон онцгой байдлын албанд бүртгэгдсээр байна. 

Нүхэн жорлонд унасан нэг настай хүүхдийг эсэн мэнд аварчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.