| | USD/MNT 0₮

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 18:00 цагт дуусна. Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг
http://eec.mn/.%d1%8d%d0%bb%d1%81%d1%8d%d0%bb%d1%82. холбоос дээр дарж авна уу. Хөл хорионы үед буюу 2021 оны 05-р сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл манай төвтэй 8014-9038; 8016-9058; 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах. боломжтой юм байна.
Харин ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 

Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)

Өнгөт цээж зураг файлаар (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)

Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл

Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг (энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна)

И-мэйл хаяг (шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ)

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 18:00 цагт дуусна. Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлээрэй. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.