| | USD/MNT 0₮

Нийт 345 хоригдол, хоригдогч халдварт өртснөөс өнөөдрийн байдлаар 237 нь эдгэрсэн байна

Халдвар хаа сайгүй тархсан энэ үед хорих ангид ял эдэлж байгаа, мөн сэжигтнээр тооцогдон саатуулагдаж байгаа хүмүүс халдварт өртөж, эмнэлгийн тусламж авч чадахгүй байна. Хүний эрхийг зөрчөөд байна гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тавьж, Хуульзүй дотоод хэргийн сайдыг шүүмжлээд байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар яг хэдэн хоригдол халдвар тусч, эдгэрсэн талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр "Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг саатуулах байр, 409 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх хэлтэс, мөн Цагдан хорих 461 дүгээр ангид халдвар гарсан. Өөрөөр хэлбэл өдөр тутам байнга гаднаас хөдөлгөөн хийгддэг буюу шинээр хүн хүлээж авдаг ангиудад халдвар гарсан гэсэн үг. Шинээр ирж буй хүмүүсийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж хүлээн авч байна.

Гэвч анх ирэхдээ халдвар авсан нь нууц үедээ байгаад, хоригдсоноос хойш 3-7 хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн. Өөрөөр хэлбэл, халдварын нууц үед байхдаа тухайн ойр орчимдоо халдвар тараасан гэж үзэж байна. Харин өдөр тутам гадна орчноос хөдөлгөөн хийгддэггүй хорих ангиуд болон орон нутгийн цагдан хорих байруудад халдвар гараагүй. Улсын хэмжээнд нийт 345 хоригдол, хоригдогчдоос халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар 237 хүн эдгэрсэн. Харин 108 нь хорих байруудад тусгаарлагдан эмчлүүлж байна" гэлээ. 

Улсын хэмжээнд нийт 345 хоригдол, хоригдогчдоос халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар 237 хүн эдгэрсэн. Харин 108 нь хорих байруудад тусгаарлагдан эмчлүүлж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.