| | USD/MNT 0₮

СЕХ Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахгүй байх шийдвэртэй байгаа юу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа дуусаж, нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж буй.

Эрх баригч Монгол ардын намаас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, харин сөрөг хүчин Ардчилсан намаас хоёр нэр дэвшигч буюу Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар тодорсон.

Зарим сайтуудаар Сонгуулийн ерөнхий хороо О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзах бололтой гэсэн мэдээлэл зарим эх сурвалжаар хэдийнээ гарч эхэлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны энэхүү шийдвэрийн цаана АН-ын хоёр тамганы аль нь хүчин төгөлдөр гэж үзэж буйн асуудал байна уу гэвэл тун эргэлзээтэй. Учир нь сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж ажлаа өгсөн С.Эрдэнэд давхар тамга өгсөн УБЕГ-ын байцаагчийн шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр түдгэлзүүлээд байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр О.Цогтгэрэлийн тамга хүчинтэй болж таарч байна.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг хүлээн авахаас татгалзах ямар үндэслэл, шалтгаан байгаа юм бол? Сөрөг хүчнээс Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй байх сонирхол хэнд байна вэ гээд олон асуулт цаашид хөврөх нь тодорхой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа дуусаж, нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.