| | USD/MNT 0₮

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөл хориог сулруулах талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар коронавирус, вакцинжуулалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна энэ сарын 08-нд дуусах хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комиссийн боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэх юм байна. 

УОК-иос хатуу хөл хорионы дэглэмийн үе шаттайгаар бууруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөсөн байгаа юм.  Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд, олон нийтэд зарлах юм байна.

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөл хориог сулруулах талаар хэлэлцэж байна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.