| | USD/MNT 0₮

Н.Энхбаяр:Улс төрийн соёл үзүүлж, ард түмнийхээ эв эеийг эрхэмлэж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжинэ

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАН, МАХН хоёр нийлж нэгдсэн байгаа. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр "Бид энэ удаагийн сонгуульд өөрийн гэсэн нэр дэвшигчгүй. МАН болон МАХН нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир улс төрийн соёл үзүүлж, ард түмнийхээ эв эеийг эрхэмлэж МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжин оролцохоор шийдвэрлэсэн. Хоёр намын нэгдэн нийлэх ажиллагаа гэрээнд тулгуурласан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурж баталсан. 

Олон жилийн турш энэ асуудлыг ярьж байсан. Сонгуулийн өмнө олон жилийн турш нэг угшил гаралтай, үзэл баримтлал нэгтэй, нэг үүх түүхтэй МАН, МАХН нэгдэн нийлэх үү эсвэл эвсэл болох уу, сонгуульд хамтран оролцох уу гэдэг сүүлийн хэдэн жилд яригдаж ирсэн сэдэв. Эцэст нь олон талаас нь ярьсаар байгаад нэгдэн нийлэх нь зүйтэй гэж үзсэн. Хэдэн дарга нар ярьж шийдэх асуудал биш. Хоёр намын жинхэнэ гишүүд уулзаж ярилцаж хэлэлцүүлэг явуулаад шийдвэрлэсэн асуудал. Хамтарсан уриалга ч гаргаж, 10 том зорилтыг тавьсан. Үүнийг намын гишүүд хэлэлцэж дэмжээд намын дарга нар дэмжсэн. Бид шинэ Үндсэн хуультай болохоор ярилцаж байгаа. 

Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий. Залуусаа боловсролтой болгоё, ажлын байрыг бий болгоё. Хүмүүсийн хөдөлмөрийг шинээр үнэлье. Өнөөдөр хүмүүсийн цалин хүрэхгүй байна, орон сууц алга. Байгалийн баялаг хэдхэн хүний өмч болж баяжуулаад байна. Хууль шүүхийн байгууллага ч шударга ажиллахгүй байна. Тиймээс хоёр нам нэгдэж эдгээр асуудлуудыг шийдвэрлэнэ. Хүсэл зорилго, зориг ч У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарт байгаа. Тиймээс Ардын намаасаа нэр дэвшиж байгаа дэвшигчийг дэмжиж ялалт байгуулах ёстой. У.Хүрэлсүхийг ялуулахын тулд идэвхтэй ажиллана. Ард түмэн дэмжээрэй" гэлээ. 

 

 

Хоёрдугаарт, Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулна гэсэн зарчим бий. Залуусаа боловсролтой болгоё, ажлын байрыг бий болгоё. Хүмүүсийн хөдөлмөрийг шинээр үнэлье. Өнөөдөр хүмүүсийн цалин хүрэхгүй байна, орон сууц алга. Байгалийн баялаг хэдхэн хүний өмч болж баяжуулаад байна. Хууль шүүхийн байгууллага ч шударга ажиллахгүй байна. Тиймээс хоёр нам нэгдэж эдгээр асуудлуудыг шийдвэрлэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.