| | USD/MNT 0₮

Газрын тосны үйлдвэрт ажиллахаар ирсэн Энэтхэгийн 60 гаруй иргэний 35-аас нь ХАЛДВАР илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцуулсан билээ.

Тодруулбал, өнгөрсөн хоногт 1015 хүнээс халдвар илэрсэн байна. Тэднийг задлаад үзвэл  Улаанбаатарт 895, орон нутагт 103 тохиолдол бүртгэгдсэн байна.  Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тухайд, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн Энэтхэг улсын иргэдээс хоёр дахь удаагийн давтан шинжилгээ авахад 16 хүний хариу эерэг гарч, онош нь батлагджээ. Батлагдсан тохиолдлууд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа юм байна. Өмнө нь мөн тэдгээр иргэдийн 19-өөс нь халдвар илэрч баталгаажсан бол ийнхүү нийтдээ 35 хүнээс халдвар илрээд байна. 

Тус улсаас 70 гаруй иргэн ирсний 60 нь Энэтхэг иргэд бөгөөд тэд Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллахаар ирсэн юм. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр ирсэн дээрх иргэдээс халдвар илэрсээр байна. Уг тэдгээр иргэд писиар шинжилгээ өгсөн, вакциндаа хамрагдсан иргэд байж. Гэвч халдвар нэмж илэрсээр байна. 

Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын тухайд, дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн Энэтхэг улсын иргэдээс хоёр дахь удаагийн давтан шинжилгээ авахад 16 хүний хариу эерэг гарч, онош нь батлагджээ. Батлагдсан тохиолдлууд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа юм байна. Өмнө нь мөн тэдгээр иргэдийн 19-өөс нь халдвар илэрч баталгаажсан бол ийнхүү нийтдээ 35 хүнээс халдвар илрээд байна
Нийгэм

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.