| | USD/MNT 0₮

Хашаанаасаа гарахдаа 1 нас 7 сартай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ

Нэг настай 7 сартай нярайг машинаар дайрсан харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Тухайлбал, 2021 оны тавдугаар сарын 03-нд портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ 1 нас 7 сартай Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Анхаарал болгоомжгүйгээс үүдсэн уг төрлийн гэмт хэрэг их бүртгэгдэг болохыг цагдаагийн байгууллага олон нийтэд сэрэмжлүүлсээр байдаг. 2021 оны эхний 5 сард л гэхэд 1-3 насны нийт 4 хүүхэд жолооч хөдөлгөөн хийх үедээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн. Иймд хөдөлгөөн эхлүүлэхдээ анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд хойно бага насны хүүхэд тоглож байгааг заавал шалгаж байхыг жолооч нарт анхааруулж байна.

Нэг настай 7 сартай нярайг машинаар дайрсан харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Тухайлбал, 2021 оны тавдугаар сарын 03-нд портер маркийн автомашин хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ 1 нас 7 сартай Б-г дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.