| | USD/MNT 0₮

ЭМЯ: 1015 хүн халдвар авч, 7 хүн НАС БАРЖЭЭ

Манай улсад сүүлийн 24 цагийн дотор 1015 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 7 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 40,396-д хүрч, нас баралт 126 боллоо. Дээрх халдваруудыг задалбал, 998 нь дотоодын халдвар бол 16 нь зөөвөрлөгдсөн, нэг нь  эмнэлгээс шалтгаалах тохиолдол юм. 

Улаанбаатар хотод 895, орон нутагт 103 тохиолдол тус тус бүртгэгджээ. Нас барсан иргэдийн хувьд 83 настай эмэгтэй, 80 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй, 57 настай эрэгтэй, 66 настай эрэгтэй, 80 настай эмэгтэй, 71 настай эмэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. Мөн 70 настай эрэгтэй халдвар аваад бөөрний архаг дутагдлаар нас барсан байна.

Манай улсад сүүлийн 24 цагийн дотор 1015 хүн коронавирусийн халдвараар өвчилж, 7 хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 40,396-д хүрч, нас баралт 126 боллоо. Дээрх халдваруудыг задалбал, 998 нь дотоодын халдвар бол 17 нь зөөвөрлөгдсөн тохиолдол юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.