| | USD/MNT 0₮

Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Сэвэлжит гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 09:22 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллан цурамд оруулж, 05.03-ны өдрийн 10.10 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан байна. 

Хэнтий аймгийн Норовлин суманд хээрийн түймэрт 484 га талбай шатжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.