| | USD/MNT 0₮

УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн Ерөнхий аудитор Д.Занданбатад мэдэгдэл хүргүүллээ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлж, хуульд заасны дагуу нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Аудитын Ерөнхий газарт холбогдох материалыг хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий аудитор Д.Занданбатад хандаж 2021 оны 5 дугаар сарын 02-нs өдөр мэдэгдэл хүргүүлжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн гарын үсгээ зурсан уг  мэдэгдэлд “Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Төрийн эрх мэдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хэрэгжүүлдэг. Үндэсний хэмжээний намын хувьд Ардчилсан намын нэр барьсан аливаа этгээдийн хууль бус хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байх, Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч Норовын Алтанхуягийн мөрийн хөтөлбөрт яаралтай дүгнэлт гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.