| | USD/MNT 0₮

Монгол Улсын 1 сая дахь иргэн эхний тундаа хамрагдлаа

Өнгөрсөн сарын сүүлчээр нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийг дархлаажуулалтын 1 ба хоёрдугаар тунд хамруулж эхэлсэн. Түүнчлэн орон нутгийн харьяалалтай ч Улаанбаатарт байгаа болон Монгол Улсад амьдардаг гадаадын иргэд вакцинд хамрагдах боломжтой болсон.

Өдөрт 60-70 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар эмч нар нойр хоолгүй зүтгэж байна. Ингэснээр 2021 оны тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах гэнэ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Вакцинжуулалтын ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтааж зохион байгуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 1,398,592 хүнийг вакцинжуулалтын 1, 2 дугаар тундаа хамруулжээ.

Харин дөнгөж саяхан вакцины нэгдүгээр тундаа нэг сая дахь иргэн, хоёрдугаар тунд 450 мянга гаруй иргэн хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амынхаа 50 хувийг эхний тунд амжилттай хамруулсан гэсэн үг юм.

4, 5 дугаар сарын дархлаажуулалтын сар болгон зарласан Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жил ковидгүй зун байхаар хичээн ажиллаж буй. Энэ хурдаараа ажиллавал тус зорилгодоо тун удахгүй хүрэх нь гэх итгэл иргэдийн дунд бий болжээ. Учир нь манай улс вакцины татан авалтуудаа хийсээр байгаа бөгөөд зорилтот бүлгийн бүх хүнд хийх 4,2 сая вакцины нөөцөө бүрдүүлж, гэрээ хэлэлцээрээ амжилттай хийсэн.

Дэлхий нийтэд вакцины нөөц хомсдож, эрэлтийг хангаж чадахгүй байгаа. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая хүнийг вакцинжуулахад нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ. Одоогоор дэлхийн нийт хүн амын 1.8 хувь нь хос тунт вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна.

Тийм ч учраас ОХУ-ын тал спутник вакциныг БНХАУ-д үйлдвэрлэх санал тавьсан бөгөөд тус вакциныг өөрийн орондоо үйлдвэрлэх саналыг БНСУ тэргүүтэй улсууд тавьсаар буй. Иймд үед Монгол Улс вакцины гэрээ хэлэлцээрээ амжилттай хийж байгаа тул иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаах л үлдлээ.

ДЭЛХИЙН БУСАД УЛС ОРНЫГ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛСАН БАЙДЛААР НЬ ЭРЭМБЭЛЭСЭН НЬ 

Тавдугаар сарын 1-ний байдлаар вакцины эхний тунгаа тариулсан хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувиар харьцуулсан нь.

Тавдугаар сарын 1-ний байдлаар бүрэн дархлаажсан (вакцины хоёр тунгаа тариулсан) хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувиар харьцуулсан нь.

Өнгөрсөн сарын сүүлчээр нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийг дархлаажуулалтын 1 ба хоёрдугаар тунд хамруулж эхэлсэн. Түүнчлэн орон нутгийн харьяалалтай ч Улаанбаатарт байгаа болон Монгол Улсад амьдардаг гадаадын иргэд вакцинд хамрагдах боломжтой болсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.