| | USD/MNT 0₮

Амаргүй хүнд цаг үед амралтгүй ажилласан хурандаа Б.Ууганбаярт Бригадын генерал цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга гардуулав.

Онцгой байдлын ерөнхий газраас Хошууч генерал, Бригадын генерал хоёр төрсөн билээ. Тус газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаярт Бригадын генерал цол олгов. Б.Ууганбаяр даргын хувьд цар тахалтай энэ хүнд амаргүй цаг үед амралтгүй ажиллаж, ачааны хүндийг үүрэлцсэн хүн билээ. Тэрбээр УОК-ийн Шуурхай штабын даргаар ажиллаж, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг зочид буудал болон амралтын газарт тусгаарлах, тусгаарлалтын хугацаа дууссан иргэдийг ар гэрт нь хүргэж өгөх гэх мэт олон ажлыг хариуцлагатай зохион байгуулж ажилласан юм. 

Тус газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаярт Бригадын генерал цол олгов.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.