| | USD/MNT 0₮

Вероселл вакциныг жирэмсэн хүнд тарихгүй, хөхүүл эхчүүдэд хийж болно

Вакцинтай холбоотой эргэлзээтэй асуудлууд олон байна. Тэгвэл тэдгээр асуултуудад ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "БНХАУ-ын Вероселл вакцин манай улсад хамгийн их тунтай байна. Энэ вакциныг 100 жилийн үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн тул эргэлзэх хэрэггүй. Энэ вакциныг жирэмсэн хүнд тарихгүй. Харин  хөхүүл эхчүүдэд хийж болно гэдгийг зааварт нь тусгасан.

Спутник вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийж болох, эсэх мэдээлэл байхгүй. Судалгаа нь үргэлжилж байна.  Файзер вакцины эхний тунг хийсний дараа тэнд харшил илэрсэн бол эсрэг заалттай байна гэсэн үг. 16-аас дээш насны хүмүүст энэ вакциныг хийж болно. Синофарм үйлдвэрийн вакцины тухайд мөн харшил өгсөн, уналт таталт өгдөг бол эсрэг заалттай буюу хийж болохгүй" гэсэн юм.

БНХАУ-ын Вероселл вакцин манай улсад хамгийн их тунтай байна. Энэ вакциныг 100 жилийн үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэсэн тул эргэлзэх хэрэггүй. Энэ вакциныг жирэмсэн хүнд тарихгүй. Харин хөхүүл эхчүүдэд хийж болно гэдгийг зааварт нь тусгасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.