| | USD/MNT 0₮

ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэнд Бригадын генерал цол олгов

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр Батлан хамгаалах болон Онцгой байдлын ерөнхий газар, ШШГЕГ-ын удирдлагууд цэргийн дээд цол хүртлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэнд Бригадын генерал цол олголоо. 

Д.Дамдинцэрэн нь эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. Тэрбээр 2019 онд Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилогдож байсан юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэнд Бригадын генерал цол олголоо.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.